Tuesday, May 27, 2014

Сэнхэрийн агуй



Хойт Сэнхэрийн агуйн зосон зургууд
Агуй нь Манхан сумын төвөөс баруун хойт зүгт 25 км-т Хойт Сэнхэрийн голын хөвөөнд оршино. Их, бага хоёр агуйнаас бүрдэнэ. Их агуй зүүн талынхаа хунхад алдарт зургаа хадгалан үлджээ. Агуй нь гантиг чулуунаас тогтсон бөгөөд уулын хормойгоос 100 орчим метрийн өндөрт байрлана. Агуйн дотор талын өндөр нь 15 метр. Агуй багтаамжийн хувьд асар том бөгөөд түүнд ороход эртний томоохон сүм юм уу, эс бөгөөс орчин үеийн томоохон театрт орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Агуйн 4 хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, савгат хирс, цэн тогоруу, зээр, могой зэрэг амьтдыг маш уран хийц, зохиомжтойгоор улаан зосоор зурж дүрсэлжээ. Хойт Сэнхэрийн агуйн зураг нь урлаг судлаачдад уран зургийн галерей, түүхчдэд түүхийн үнэт сурвалж, бичиг үсэг судлаачдад бичиг үсгийн цагаан толгой, палеонтологичдод эртний амьтны хүрээлэн, математикчдад тооны дугаарлал, тооллын систем болон бидний үед уламжлан иржээ .

Сонирхолтой бичлэг


Thursday, May 22, 2014

Тайхар чулуу

Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио.VIIIX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.
Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж(хар эрэг)-тэй, харалдаа ард нь тайхар чулууруу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай(улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагын аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдөрийн тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.

эх орны тухай дуу


Monday, May 19, 2014

Нийтлэл

Монголчууд бид эрт дээр үеэс эх орон түүх соёлын агуу өв соёлтой билээ. Гэсэн хэдий ч бид энэ их сайхан нутаг усныхаа домог ёс заншлыг мэдэхгүй нь харамсалтай. Тийм учраас  энэхүү блогыг байгалын үзэсгэлэнт газруудын тухай багахан ч гэсэн мэдээллийг хүргэхээр нээж байгаа билээ.

Friday, May 9, 2014

Сайхан Монгол орон минь

Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм. Бид бүхэн нэрийг нь тодруулж амжаагүй зохиогчийн Монголын нууц товчоо-ноос эхлээд Рашид Эд Дины Судрын Чуулган, Жувэйнигийн Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх, Лу Алтан товч-оор дараалаад Зөвлөлтийн эрдэмтдийн удирдлагаар бүтээсэн БНМАУ-ын түүх, МАХН-ын түүх улмаар Баабарын түүх... бүгд л өнөөг хүрсэн бидний шастир. Гэхдээ түүх бүхэнд өөрийн өнцөг бий. Зарим түүхнээ утга зохиолын арга давамгайлж байхад удаахад нь шашны сургаал зонхилно. Тэгснээ намын суртал нэвтрүүлгийн элемент баримт, баталгаанаас давамгайлах жишээтэй. 1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Б.Баабарын ХХ зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа. Чухам эл бүтээлийн шинэтгэсэн, илүү товч, зурагжуулалт давамгайлсан, бүх насны уншигчид танилцахад хялбар болгон энэ бүтээлийг гаргаж байна. Түүхийг өөрчлөх, үзэл сурталжуулахаас илүүтэй үзэл сурталжсан түүхийг “цэвэрлэн” уг үндсийг сэргээх үлэмж бэрх, цаг хугацаа зарсан ажил гэдэг. Нүүдэл суудал: Монгол, Монголчууд, Монгол орон хэмээх энэхүү түүхийн альманах нь сүүлийн хориод жилд үнэн мөнөөрөө сэргээгдэн, үзэл сурталжсан хандлагаасаа салж буй бид бүхний түүхийн стандарт товчоон юм. Номыг бүтээхдээ аливаа түүхэн альманахыг бүтээдэг National Geographic-ийн дэг, зарчмыг баримтлав. Альманах гэдэг нь календарь, лит, хуанли, цаг тооны бичиг хэмээн латин, төвд, хятад, монголын алинаар ч хэлсэн бид ойлгодог үгийн араб хувилбараас үүдсэн бөгөөд эхэн үедээ тодорхой сэдвээр давтамжтай гардаг хэвлэлийн нэр байжээ. Утга, агуулга, хэлбэр нь ч олон салбарлан хөгжжээ. Түүхийн альманах нь зураг чимэглэл, эшлэл баримт, дагалдах өгүүллээр баяжуулсан түүхийг он дарааллын бичгээр тодруулан өгүүлсэн нэгэн хувилбар болж хөгжсөн байна.

Эх орон